ХАМТДАА өдөрлөг Баян-Овоо сумын гуравдугаар багт болов
2018.08.09

ХАМТДАА өдөрлөг Баян-Овоо сумын гуравдугаар багт болов

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Асгамба гуравдугаар багаас өнгөрсөн жил УЛСЫН АВАРГА МАЛЧИНААР Д.РАВДАН гуай төрөн гарч нутаг түмнийхээ бахархал хүндлэлийн эзэн болж байсан мөч саяхан.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын эл ХАМТДАА өдөрлөгт улсын аварга малчинаасаа авхуулаад идэр залуус, малчин түмэн өтгөн сайхан оролцож нартай, хуртай, наадаантай, хөгжилтэй, хөөртэй нэг өдрийг хамт өнгөрүүлэв.

Өөрсдөд тулгамдсан асуудлуудаа багийн иргэд их хурлын гишүүн, аймгийн удирдлагуудад биеэр уулзан шийдвэрлүүлэх боломж ингэж бидэнд гарч байгаагүй гэж тэд ярьцгааж байна.

Их хурлын гишүүн Хамтдаа өдөрлөгөө 20 дахь багтаа хийгээд буй бөгөөд энэ үеэр амьдрал ахуй хүнд тусламж хүссэн 20 гаруй иргэдэд тодорхой дэмжлэгийг үзүүлж зарим асуудлыг анхааралдаа авч судлан боломжтой байдлаар шийдвэрлэхийг зорьж яваа юм.

Л.Элдэв-Очир гишүүнд хаягласан олон зуун хүсэлтүүдийн дийлэнхийг эмчилгээний зардал сургалтын төлбөр эзэлдэг агаад иргэдийн эрүүл мэндэд онцгой анхаарч өөрийн цалин болон хувиасаа 30 гаруй сая төгрөгийг иргэдийн эмчилгээний зардалд дэмжлэг болгон үзүүлээд байгаа аж.

Хамтдаа өдөрлөг Баян-Овоо суманд 4 өдөр үргэлжлэх болно.