С.Эрдэнэ 2018.08.09 | МН25 ТВ

Баянгол дүүрэгт "Баянгол Агропарк" байгуулж, нээлтээ хийлээ

Баянгол дүүрэгт "Баянгол Агропарк"-аа байгуулж, өчигдөр нээлтээ хийлээ. Баянгол дүүргийн 3000 арай хүрэхгүй га газарт 18 мянган аж ахуйн нэгж, 54 мянган айл өрх, 240 гаруй мянган иргэн аж төрж, хөдөлмөрлөдөг байна. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ

“Далайд гарцгүй орон гэдэг шиг дөрвөн талаасаа бусад дүүргүүдээр хашигдсан, тэлэх ямар ч боломжгүй энэ дүүргийн хувьд ногоон байгууламж хамгийн үнэ цэнэтэй зүйл.Тийм учраас ёстой л зүтгэж байж 50 га газарт "Баянгол Агропарк"-аа байгуулж, өнөөдөр нээлтээ хийх гэж байна. Энэхүү "Ногоон бүс"-т Баянгол дүүргийн 23 хороо бүрт зориулсан хүлэмж бий. Мөн иргэд хашаандаа, гудамжиндаа, гэртээ, албан газартаа гээд тарьж болох бүхнийг энд үрслүүлж, арчилж, ургуулж байх юм.  Ингэснээр дүүргээ ногоон эко дүүрэг болгох, үүгээр дамжуулж хүүхэд, залуус, иргэддээ ногоон боловсрол олгож, амьдрах орчныг нь сайжруулах зорилтот хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.Түүнчлэн Агропарк дотроо Эко Сургууль байгуулахаар улсын төсөвт хөрөнгө мөнгийг нь шийдэж суулгуулаад байгаа билээ” гэв.

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn