Х.Амгаланбаатар 2018.08.13 | SBN ТВ

Х.Амгаланбаатар: "Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо" нь МҮЭХ-д гишүүнчлэлгүй байгууллага

Х.Амгаланбаатар: "Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо" нь МҮЭХ-д гишүүнчлэлгүй байгууллага

МҮЭХ улс орон даяар ажил хаялт зарлана гэдгээ өнөөдөр мэдэгдлээ. МҮЭХ-оос төрийн албан хаагчид тэр дундаа төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 50 хүтэлх хувиар нэмэх шаардлага Засгийн газарт удаа дараа тавьж байгаа билээ. 

МҮЭХ энэ шаардлагаа Засгийн газарт дахин тавьж ирэх 9 сарын 1-нд орон даяар ажил хаялт зарлах болно гэдгээ мэдэгдлээ. 

МҮЭХ-ын Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар " Боловсрол, Эрүүл мэнд, Соёл урлагын салбарынхан эхний ээлжит нэгдэе гэдгээ зарлачихсан байгаа. Үүний хажуугаар МҮЭХ-ын тэмцлийн үйл ажиллагааг сулруулах, хүчийг саармагжуулах, нийгэмд буруу ойлголт өгөх ажиллагаанууд зарим олон нийтийн байгууллагын зүгээс хийж байна. Өнгөрсөн 7 хоногт Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо гэдэг манайд гишүүнчлэлгүй байгууллага багш нартайгаа нийлж ажил хаялт зохион байгуулна гэж хэвлэлийн хурал хийж байна лээ. Энэ байгууллага бол өөр бие даасан үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдүүд байгаа"

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn