С.Бямбацогт 2018.08.13

Ховд аймгийн Манхан сумын ЕБС-ийн 90 жилийн ой тохиож байна

Ховд аймгийн Манхан сумын ЕБС-ийн 90 жилийн ой тохиож байна

Олон ястны өлгий Ховд аймгийн Манхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 90 эрүүл мэндийн төвийн 80 жилийн ой энэ онд тохиож байна.

Түүхт ойн арга хэмжээ өнөөдөр баярын хурлаар эхэллээ. Баярын хуралд Монгол улсын гавьяат эдийн засагч УИХ ын дарга асан Д.Дэмбэрэл УИХ- ын гишүүн С.Бямбацогт нар оролцлоо. Тэртээ 1928 онд ерөнхий боловсролын сургууль 2 гэр 1 байшин 50 сурагчтайгаар анх үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ.

Энэ хугацаанд нийт 15000 гаруй төгсөгч тус сургуулийг төгсөн гарчээ.  Түүхэн ойгоо ерөнхий боловсролын сургуулийн хамт олон 90 бүтээлч ажлаар угтаж байна. Баярын хурлын үеэр Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар ерөнхий боловсролын сургуулийг алтан гадас одонгоор шагналаа. Мөн сумын ерөнхий боловсролын сургуулийг Монгол төрийн дархан түшээ гавьяат эдийн засагч Д.Дэмбэрэлийн нэрэмжит болголоо.

Харин Эрүүл мэндийн төв 1938 оны 7 дугаар сарын 25 нд нэг эмч нэг асрагч нэг гэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Өнөөдөр тус төвд 25 эмч эмнэлгийн ажилтан ажиллаж 4000 гаруй хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Батсайхан Мөнх-Од-н зураг.

Батсайхан Мөнх-Од-н зураг.

 Эх сурвалж: tv5.mn

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn