2009.06.06

Эх үрсийн баяраар хүүхэд багачуудын урмыг сэргээв

УИХ-ын гишүүн Ч.Улаан 2009 оны хаврын чуулганы хугацаанд орон нутаг, сонгогдсон тойрогтоо ажиллахдаа урлагын бичил хамтлагийг  авч явж хөдөөгийн хөдөлмөрчдөд үйлчилдэг нь тэдний талархалыг ямагт  хүлээдгийн зэрэгцээ энэ оны эх үрсийн баярыг тохиолдуулан аймгийн төв болон, зарим сумдад Ардын Хатанбаатар Магсаржавын унаган нутгын охидын “Эмоци” хамтлагыг урьж аялан тоглолт хийлгэсэн нь хүүхэд багачуудын урмыг сэргээсэн үнэтэй сайхан бэлэг болсон юм.

 

Энэ хугацаанд УИХ-ын тамгын газраас УИХ-ын намрын чуулганаар баталсан хууль тогтоомжийг сурталчлах сургалт семинарыг зохион байгуулж, УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах төвийн үйл ажиллагаатай танилцан заавар зөвлөгөө өгч энэ үйл ажиллагаанд бүх сумдын засаг дарга, ИТХ-ын дарга, тамгын газрын дарга, Аймаг сумдын иргэдийн хурлын төлөөлөгч нарыг оролцуулсан нь олонд хүртээмжтэй үр дүнтэй ажил болсон талаар УИХ-ын гишүүн Ч.Улааны орон нутаг дах төлөөлөгч мэдээлж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.