Ц.Даваасүрэн: "Оюутолгой" Монголын төрөөр тоглодгоо болих хэрэгтэй
2018.08.15

Ц.Даваасүрэн: "Оюутолгой" Монголын төрөөр тоглодгоо болих хэрэгтэй

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өчигдөр Оюу толгойн гэрээ, татвар, эрчим хүч зэрэг сэдвээр мэдээлэл хийлээ. Тэрээр "Оюу толгой" компанийн хөрөнгө оруулалтын гэрээнд "Үйл ажиллагаагаа эхэлснээс хойш дөрвөн жилийн дотор Монгол Улсын нутаг дэвсгэрээс эрчим хүчээ авна” гэж заасан байдаг. Гэтэл тус компанийн удирдлага "Монгол Улс дөрвөн жилийн дотор дотоодоос эрчим хүчээ ав гэж шаардлага тавибал" авах ёстой гэх тайлбарыг өгч байна. Тус компани цахилгаан станц барих үүрэг хүлээсэн хэрнээ биелүүлэхгүй байна " гэсэн юм.

Мэдээллийн дараа тэрээр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-'Оюу толгой" компани гэрээний дагуу үүргээ биөлүүлээгүй гэлээ. Тэгэхээр Засгийн газар өмнийн бүсийн цахилгаан станц барих гэрээг дахиж байгуулна гэж ойлгож болох уу?

"Оюу толгойн" хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т заасан дөрвөн жилд багтааж Монгол Улсын нутат дэвсгэрээс эрчим хүчээ авна гэснийг түтгэлзүүлсэн. УИХ-аар тогтворжуулсан гэрээг Засгийн газар УИХ-тай зөвшилцөхгүйгээр байгуулж болохгүй байсан. Тиймээс энэ гэрээг цуцалсан. "Рио Тинто" группийн Зэс, Очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Суарат гэж хүн "Дврвөн жилийн дотор дотоодоос эрчим хүчээ ав гэж шаардлага тавибал барина" гэж сонин зүйл ярьсан байна лээ. Тэр хүн өнөөдрийг хүртэл хөрөнгө оруупалтын гэрээг ойлгоогүй явсан байна л гэх төсөөлөл надад төрж байна. Хөрөнгө оруулалтын гэрээгээр тэд үүрэг хүлээж байгаа юм шүү дээ. Үйл ажиллагаа явуулж эхлзэд дөрвөн жилийн дотор буюу 2017 оны долдугаар сар хүртэл Монгол Улсаас эрчим хүч авах ёстой байсан. Гэтэл шааддлага тавибал гэж яриад байгааг нь ойлгохгүй байна.

-Өнгөрсөн хугацаанд "Оюу толгой" компанийн эрчим хүчээ хаанаас татаж авч байсан бэ?

-"Оюу толгой" гэрээний дагуу гурван чиглэлээр эрчим хүчээ хангах үүрэгтэй. Өөрийн газар дээр цахипгаан станц барьж болно. Монгол Упсаас эсвэл гурав дахь этгээдээс авч болно. Гурав дахь этгээдээс авч бопно гэдэг нь Таван толгойн асуудал юм. Хэрэв хамтраад явсан боп өнөөдөр барьчих байсан.

-Цахиlгаан станцыг хаана барих вэ?

-Хаана барих вэ гэж яриал байгаа юм. Би үүнийг гайхаад байна. Өөр дээрээ барья гээд 2012 оны долдугаар сард таван жилийн хугацаатай зөвшөөрлөө манай яамнаас авчихсан. Энэ хугацаанд юу хийж байсан юм бэ. 2017 онд зөвшөөрлийн хугацаа нь дуусчихсан. Монголын төрөөр тоглодгоо болих хэрэгтэй. Өмнийн говийг эрчим хүчээр хангахад хамтран ажиллах гэрээ байгуулахаасаа өмнө тэд юу ч хийгээгүй. 2014 онд Таван толгой дээрээ хамтаръя гэчихээд мөн л юу ч хийгээгүй. Дээрээс нь цахилгаан станц барина гэдэг үүрэгээ хууль бусаар түдгэлзүүлсэн байсан. Тийм учраас Засгийм газар энэ гэрээг цуцалсан.

-Гэрээгээ зөрчсөн явдалд ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Засгийн газар дээр зээлийн хүү хэт өндөр байгаа болон татварын асуудал, хөрөнгө оруулалтын гэрэзг зөрчсөн гэх асуудлаар ажлын хэсэг байгуулаад явж байгаа. Ажлын хэсэг тодорхои дүгнэлтээ гаргах байх.

-Багануурын станцын төсөл яаж шийдэгдэх вэ. Гэрээг цуцалбал Засгийн газар 512 тэрбумын өрөнд  орно гэсэн мэдээлэп байгаа?

-Нөхөн төлбөрийн тухайнд нөгөө талаас ийм хэмжээний хохирол учирч болзошгүй гэсэн л зүйл ярьж байгаа. Түүмээс яг бид мөнгө төлөх гээд байгаа юм биш. Яахав ээ гэрээ цуцлагдаад маргаан үүслээ гэхэд гэрээний дагуу тодорхой мөнгөн дүнгүүд яригдах байх. Түүнээс бодитой зүйл биш шүү. Мөн Багануурын цахилгаан станцын тухайд өндөр технологи тохирохгүй байгаа юм биш. Манай системд тохирохгуй өндөр хүчин чадалтай турбин генератор тавих гээд байгаа юм.

Манайд 240 мегабайтаас дээш турбин генератор тавьж болохгүй. Учир нь манайх ОХУ-аас 240 мегабайтыг авч байж өөрийнхөө системийг тохируулдаг. Түүнээс дээш генератор тавибал бид зохицуулж чадахгүй. Манай системд аваар үүсэх юм. Технологийн хувьд таарахгүй байхад шийдээд гэрээг байгуулчихсан юм билээ. Бид хөрөнгө оруулагч талтай манайд тохирсон системтэй цахилгаан станц барих шаардлага тавьсан. Түүнээс гэрээг цуцалъя гэсэн зүйл яриагүй.

-АН-ын бүлэг Засгийн газрыг огцрох ёстой гэсэн мэдэгдэл хийсэн. Таны байр суурь ямар байгаа вэ?

-Зам, тээврийн яамтай холбогдолтой асуудлаар Засгийн газар хариуцлага тооцчихсон. Холбогдох хүмүүс ч өөрсдөө хариуцлагаа хүлээгээд явсан.

О.АРИУН