С.Бямбацогт 2018.08.15 | shuud.mn

С.Бямбацогт: Би сайд болохгүй, тайван бай

С.Бямбацогт: Би сайд болохгүй, тайван бай

МАН-ын удирдах зөвлөлийн хурал Ерөнхий сайдын өрөөнд өнөөдөр /2018.08.14/ хуралджээ. Хуралдаанаар ЗТХЯ-ны томилгооны асуудлыг хэлэлцсэн байна. Хурлаас гарсан шийдвэрийг танилцуулж, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарын хүмүүс мэдээлэл хийлээ. 

Галт тэрэгний осолтой холбогдуулан ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ болон дэд сайд Б.Цогтгэрэл нар ёсзүйн хариуцлага хүлээж, ажлаа өгөхөө мэдэгдсэн. МАН-ын Удирдах зөвлөлөөс ЗТХ-ийн дэд сайдын албан тушаалд Л.Халтарыг нэр дэвшүүлжээ. Харин ЗТХ-ийн сайдын томилгооны асуудлыг хэлэлцээгүй аж. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Зарим мэдээллийн хэрэгслээр намайг ЗТХ-ийн сайд болох нь гэх таамаг тархсан байна. Үүнийг тодорхой зорилготойгоор тараасан байх. Би ЗТХ-ийн сайдад нэр дэвшихгүй, сайд болохгүй. Тийм болохоор тайван байж болно” гэлээ.

 

МАН-ын удирдах зөвлөлийн хуралд 18 гишүүн оролцжээ

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Сувд