Амарсайхан.С 2018.08.16 | TV5

Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд энэ онд багтаж нүүнэ

Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд энэ онд багтаж нүүнэ

Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгон төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд НИТХ, НЗДТГ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, түүний харьяа байгууллагуудыг Хан-Уул дүүргийн 4,8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Яармаг” шинэ төвд шилжүүлэн байршуулах ажлыг зохион байгууллахаар болсон.

Энэ асуудлыг өчигдөр НИТХ-ын хуралдаанаар хэлэлцлээ. НИТХ-ын дарга С.Амарсайхан " Энэ онд багтаагаад нүүлгэх тухай холбогдох дээд байгууллагуудад шийдвэр гараад, холбогдох ажлын төлөвлөгөөг гаргаад ажлаа хийгээд явж байгаа. Тиймээс энэ ажил энэ ондоо багтаад нүүнэ. Байршил тодорхой болсон. Яармагын 34-р сургуулийн эсрэг талд гэж тогтсон" гэв.

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn