Ч.Улаан гишүүн сонгогчдын асуултанд хариулт ирүүллээ
2010.12.20

Ч.Улаан гишүүн сонгогчдын асуултанд хариулт ирүүллээ

Манай сайтны 76-аас асууя буланд энэ удаад УИХ-ын гишүүн Ч.Улаан сонгогчдоос ирүүлсэн асуултанд хариулт өглөө. Та бүхэн өөрсдийн сонгосон гишүүдээсээ асуух зүйл байвал 76-аас асууч булангаар зочлоорой. Бид та бүхний хариултыг дор бүрт нь авч өгөх болно.

-  Эрхэм гишүүний энэ өдрийн мэндийг хүргэе. Танд өргөдөл өгөх гэсэн юм яаж холбогдож өгөх вэ
 

-  Миний туслахтай холбогдож уулзаж болно. Эсвэл миний нэр дээр шуудангаар явуулж болно. Над дээр ирсэн өргөдөл, хүсэлтийн хариуг дор бүрт нь хариуг нь явуулж шийдвэрлэх болно.

 
- Сайн байна уу? Би нэгэн удаа таниас хилийн торны талаар асууж байсан. Энэ асуудлыг шийдэх боломж байна уу? Шуурга болоход бүх малаа урагш нь алдаад буцааж авахдаа хамаг муу малыг нь солиод авдаг. Хамаг ан амьтан нь урагш гараад буцаж орж ирдэггүй ийм нэг асуудал байна. Энэ талаар хариулт өгнө үү.

-          Миний хувьд сая тойрогтоо ажиллаад ирлээ. Өвөлжилтийн байдал хүнд, малын шүлхий өвчин гарсан. 9,10,11 сард хөл хорионоос болж тойрогтоо очиж чадсангүй. Малчид, ард иргэд идэж, түлээ түлшээ татаж, бэлдэж чадаагүй оройтсон учраас одооноос л энэ ажлууд явагдаж байна. Дээр нь цас их орсон болохоор байдал тун хүн байна. Ийм үед хэдэн малаа хил давуулаад алдчихгүй байх нь тун чухал юм. Энэ асуудал бол зөвхөн Сүхбаатар аймаг гэлтгүй хил дагуух бүх аймагт тулгардаг асуудлын нэг юм. Хилийн торыг сайжруулж, модон суурийг бетонон сууриар солих асуудлыг төсөвт суулгаж шийд гаргууллаа. Ирэх оноос модон хөлийг сольж, бетонон хөл суурилуулах ажил хийгдэнэ. Төсөв төлөвлөгөө нь гарчихсан. Гэхдээ хамгийн түрүүнд салхины дагуу мал уруудаж, хил давдаг хэсгээс эхлэнэ.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.