О.Баасанхүү 2018.08.20 | Vip76.mn

О.Баасанхүү: Лондонгийн Арбитрын шүүх хурлын шийдвэрийн Монгол хэл дээрх тайлбарыг хүргэж байна

“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж Өмнөд Африкийн “Стандарт" банкнаас зээл авсан хэргийг шүүх Арбитрын шүүх хурлаар Монголын тал дахин ялагдсан хэмээн УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийсэн. 
Мөн тэрээр Олон улсын Арбитрын шүүхийн шийдвэрийг олж авсан, орчуулж байгаа, олон нийтэд хүргэх ёстой хэмээн хэлж байсан.

Тэрээр хэлсэнийхээ дагуу материалыг орчуулан, өөрийн фэйсбүүк хуудастаа нийтэлсэн байна. 

Энэхүү материал нь өнгөрсөн сарын 10-нд Английн дээд шүүхээс гаргасан  000465 тоот тогтоол юм.

Энэ тогтоолын үндэслэл хэсэгт “98 сая ам.долларыг Монголын талаас гаргахын тулд “Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой гадаад дахь хөрөнгийг царцаах, төлбөрийг авахад саад учруулж буй удирдлагуудыг барьж, саатуулах, шаардлагатай гэж үзвэл хувийн хөрөнгөнөөс нь төлбөрийг гаргуулах бүрэн эрхтэй" гэсэн утга бүхий агуулгатай байгаа юм. 

Орчуулгын 7 хуудас материалыг бүрэнээр нь хүргэж байна.