С.Чинзориг 2018.08.20

Мазарын ХҮҮХДҮҮД ЦЭЦЭРЛЭГТЭЙ боллоо

Мазарын ХҮҮХДҮҮД ЦЭЦЭРЛЭГТЭЙ боллоо

Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Мазар баг 200-гаад өрхтэй. Тэдний 40 гаруй нь багийн төвд суурин амьдарч газар тариалан эрхэлдэг.

Сургуулийн өмнөх насны хүүхэд олон хэдий ч цэцэрлэг байхгүй учраас зуны гурван сард сумын цэцэрлэгээс хоёр багш Мазарт ажиллуулж багийн төвийн байранд цөөн тооны хүүхэд авч сургуулийн өмнөх боловсрол олгодог байлаа. 

Тиймээс УИХ-ын гишүүн, НХХ-ийн сайд С.Чинзориг Францын “France educate” нийгэмлэгт хүсэлт тавьж Мазарт гэр цэцэрлэг байгуулуулахаар болсон юм. Тус нийгэмлэгийн ерөнхийлөгч Алиан Гросманыг өнгөрсөн өвөл Монголд ирэхэд нь гишүүн биечлэн уулзаж чухам яагаад Мазарыг онцолж буйгаа маш сайн тайлбарлаж байжээ. 

Энэ ажлын бодит үр дүн өнгөрсөн 16-ны өдөр гарлаа. Төгрөг сумын Мазар багт тус нийгэмлэгийн 25 сая төгрөгийн санхүүжилтээр тохилог сайхан гэр цэцэрлэг байгуулдаж, нээлтийг нь хийлээ. Бяцхан жаалуудын сурч боловсрох, амарч тухлах бүхий л боломжийг иж бүрнээр нь хангасан гэр цэцэрлэг 25 хүүхдийн хүчин чадалтай ч нээлтээ 30 хүүхэдтэй хийжээ.