Монгол улсад анхны бага сургууль 100 жилийн өмнө байгуулагджээ
2018.08.21

Монгол улсад анхны бага сургууль 100 жилийн өмнө байгуулагджээ

Монгол улсад хамгийн анхны бага сургууль байгуулагдаад 100 жил болж байна.

1918 онд одоогийн Сайн ноён хаан Сэцэн Чин Вангийн хошуу буюу аймгийн  Архангай аймгийн Их тамир сумын Хан-Өндөр багийн нутагт бага сургууль байгуулагдаж байсан хэмээн түүхчид үзэж байгаа юм.

Энэ талаар Улаанбаатар хотод болсон Эрдэм шинжилгээний бага хурлын үеэр яригдлаа. 

Анх монгол бичгийн тэнхим нэртэйгээр  үүсгэн байгуулсан бөгөөд 1918 онд анхныхаа төгсөлтийг хийснээр Хан-Өндөрийн бага сургууль байгуулагдсан оныг түүх бичигт 1918 оноор бичиж үлдээсэн байдаг. 

Тухайн үеийн сэхээтнүүд энэ сургуульд “А” үсэг заалгаж байсан түүхтэй. Анхныхаа төгсөгчиддөө “ Номын багш” хэмээн батламж олгож,  аймаг хошууд руу бичиг үсэг үсэг заах их үйлсэд илгээж байжээ.