Х.Амгаланбаатар 2018.08.21 | UBS ТВ

Х.Амгаланбаатар: Энэ бол бүх салбарын ажиллагсдын цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх том боломж

Х.Амгаланбаатар: Энэ бол бүх салбарын ажиллагсдын цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх том боломж

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөг байхаар  шинэчлэн тогтоосон байна. 

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 жил тутам нэгээс доошгүй удаа шинэлэн тогтооно гэсэн хуультай. 2019 оны улсын төсвийн боловсруулах ажил ид явж байгаа учир тус төслийг Засгийн газарт өргөн мэдүүлэхээс өмнө шинэчлэн тогтоох шаардлагатай байсан хэмээн ХНХ-ын сайд хэллээ. 

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өссөнөөр инфляц өснө гэх айдас байгаа. Энэ хүрээнд төрийн албан хаагчдын цалин өсөх нь гэж ойлгож болохгүй. Энэ бол хоёр өөр асуудал гэдгийг салбарын сайд хэллээ. 

МҮЭХ-ын ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ бол нийт ажиллагсдын 8 хувьд үйлчлэх асуудал биш, бүх салбарын ажиллагсдын цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх маш том боломжийг нээдэг үнэлгээ гэдгийг ойлгох хэрэгтэй. Үүний дараа гол гол салбарууд тарифын хэлэлцээр орж, цалингийнхаа доод хэмжээг нэмэгдүүлэх ёстой".