УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН барилгын АЖЛЫН ЯВЦТАЙ танилцлаа
2018.08.24

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН барилгын АЖЛЫН ЯВЦТАЙ танилцлаа

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өнөөдөр дүүргийн 6 дугаар хороонд байрлах “Содон” хорооллын цэцэрлэгийн барилгын ажил болон 9 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцлаа.

“Содон” хороололд баригдаж байгаа 259 дүгээр цэцэрлэгийн хувьд 200 хүүхдийн багтаамжтай бөгөөд ирэх 9 сарын 1-ээс дүүргийн 6, 23 дугаар хорооны хүүхдүүдийг хүлээн авах юм. Одоогоор барилгын ажил явагдаж дуусч, дотор заслын ажил хийгдсэн бөгөөд тавилга, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт хийгдсэнээр хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн болоод байгаа юм байна.

Харин дүүргийн ууган сургуулиудын нэг 9 дүгээр сургууль нь энэ онд 60 жилийн ойгоо тэмдэглэсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд тус сургуульд өргөтгөл хийгдээгүйн улмаас 3 ээлжээр хичээллэж байсан юм. 9 дүгээр сарын 1-ээс тус өргөтгөл ашиглалтад орсноор 2 ээлжинд бүрэн шилжиж байгаа юм. Өргөтгөлийн ажлын явцтай УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцах үеэрээ ажлын явцыг түргэтгэх чиглэлээр холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгсөн юм.