Д.Сумъяабазар: Олон улсын хөрөнгийн биржид IPO гаргахыг Тавантолгойгоор хязгаарлахгүй
2018.08.28

Д.Сумъяабазар: Олон улсын хөрөнгийн биржид IPO гаргахыг Тавантолгойгоор хязгаарлахгүй

УИХ-ын хаврын чуулганаар Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах тогтоолын төслийг баталсан. Ингэс нээр “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хувь цааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр үе шаттайгаар арилжаалан шаардлагатай хөрөнгө оруулалтыг татахар болсон.

Түүнчлэн дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцөлийн талаар хөрш орнуудтай хэлэлцээ хийж хэрэгжүүлэх. Өмнөд бүсийн уул уурхайн төслүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангах цахилгаан станцыг Тавантолгойн ордыг түшиглэн барих асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр болсон. Үүний хүрээнд олон улсын зах зээлд IPO гаргах ажлыг ид хийж байгаа бөгөөд үүнийг зөвхөн Тавантолгойн ордоор хязгаарлахгүй гэдгийг салбарын сайд мэдэгдлээ.

Тодруулбал, энэ тухайд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Олон улсын хөрөнгийн биржид IPO гаргах ажлыг зөвхөн Тавантолгойн ордоор хязгаарлахгүй. Монгол Улсын эдийн засагт төдийгүй бүс нутаг, салбарын хөгжилд олон талаар түлхэц өгөх болно. Тиймээс IPO-ийн бэлтгэл ажлыг өргөн хүрээнд явуулж байна” гэлээ.

М.Өнөржаргал