2018.08.29

Ц.Цогзолмаа: Ирэх жил бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулна

Цэцэрлэгийн насны 32 мянган хүүхэд цэцэрлэгийн хүртээмжгүй учраас гэртээ үлдэж байна. Хүн амын өсөлт сургууль, цэцэрлэгийн барилгын насжилтаас хамаарч шинээр цэцэрлэг, сургууль барих хэрэгцээ шаардлага нэмэгдсээр байна. 

Нийслэлд 2-5 насны 146 мянган хүүхэд байдаг. Үүнээс 114,225 хүүхдийг төрийн болон хувийн цэцэрлэгт хамруулахаар урьдчилан тооцсон. Нийслэлд 672 цэцэрлэг байгаагийн 222 нь төрийн өмчит цэцэрлэг. Энэхүү цэцэрлэгүүд 45,058 хүүхэд элсүүлэх хүчин чадалтай ч энэ жил 83,621 буюу хоёр дахин өндөр ачаалалтайгаар хүүхэд хүлээн авч байна.