2018.08.29

Япон улсын шүдний эмч нар Хан-Уул дүүргийн багачуудад үзлэг оношилгоо хийнэ

Энэ сарын 29, 30-нд Япон улсын мэргэжлийн шүдний эмч нар Хан-Уул дүүргийн 9, 10, 14, 16 дугаар хороодын 3-10 настай хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо хийхээр болжээ. 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн урилгаар ирсэн тус эмч нар өнөөдөр буюу 8 сарын 29-ний өдөр "Аюут" өрхийн эрүүл мэндийн төвд 9.30-12.30, 14.00-15.00 цагуудад үзлэг хийжээ.

Харин маргааш буюу 8 сарын 30-ны өдөр Морингийн давааны "Амин тус" өрхийн эмнэлгийн салбарт 9.30-12.30 цагуудад үзлэг хийхээр болжээ. 

Хүүхдээ үзлэгт хамруулахаар ирж буй эцэг эхчүүд бичиг баримттайгаа ирэхийг сануулсан байна. 

Дашрамд дурдахад шүдний цоорол нь чих хамар хоолойн үрэвсэлт өвчин, зүрх судас, амь насанд аюултай эрүү нүүрний мэс заслын өвчлөлийн шалтгаах, хүүхдийн суурь өвчлөлүүд амьсгалын замын өвчлөлүүдийн дам шалтгаан болдог. Шүд цоорох өвчний тархалтад Монгол улсад 3-5 насны хүүхдүүдийн 79 хувь нь ордог бол 6-8 настай хүүхдүүдийн 85 хувь нь өвчлөлтэй байдаг аж.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn