Л.Мөнхбаатар 2018.08.31 | Focusmedee.mn

Сум дундын ОЙН АНГИ шинэ АВТОМАШИНТАЙ боллоо

Сум дундын ОЙН АНГИ шинэ АВТОМАШИНТАЙ боллоо

Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд байрлах Сум дундын ойн ангид ойг хамгаалах, нөхөн сэргээх ажилд ашиглах ОХУ-д үйлдвэрлэсэн фургон маркийн автомашин болон үлээгч аппарат, үүргэвчит гал унтраагч, усны резинэн сав зэрэг түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зориулалтын багаж хэрэгслийн хамт олголоо.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг тойрогтоо ажиллах үеэр тавьсан саналыг БОАЖЯ-нд уламжилж ийнхүү шинэ автомашинтай боллоо. Тус Сум дундын ойн ангид Цагааннуур, Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Баянзүрх, Арбулаг сумдууд хамаардаг ихэвчлэн өндөр уул тайга, ой модтой учраас шинэ автомашин, тоног төхөөрөмжтэй болсноор ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, ойг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг зохион байгуулахад томоохон дэмжлэг болж байгаа ажээ.

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn