2018.09.02

Ц.Цогзолмаа: Хичээлийн шинэ жилд БСШУСЯ бэлэн

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулаад БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа TV5 телевизийн Зочны цаг нэвтрүүлэгт ярилцлага өгчээ. 

-Хичээлийн шинэ жил эхлэхэд БСШУСЯ бэлэн байна уу?

-Монгол Улсад мөрдөж байгаа Боловсролын тухай хуулийн дагуу тасралтгүй хэвийн явагдах ёстой. Тиймээс асуудал хариуцсан яамны хувиар мэргэжилтнүүд, асуудал хариуцсан удирдлагууд зун амралтгүй ажиллаж, энэ хичээлийн шинэ жилийн зорилго, зорилтоо тодорхойлж, хэрэгжүүлэхэд бүх шатны байгууллагууд бэлтгэл ажлаа хангасан.