2018.09.05

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Ам нээвэл" нэвтрүүлэгт оролцлоо

УИХ-ын гишүүн О.Баасанхүү 25р суваг телевизийн "Ам нээвэл..." нэвтрүүлэгт оролцжээ. 

-УИХ-ын хаврын чуулган завсарлаад, гишүүд тойрогтоо ажиллаад, одоо цугларах эсэх нь тодорхойгүй байна. Ээлжит бус чуулган зарлах юм уу? Танд ямар мэдээлэл байна?

-Ээлжит бус чуулган зарлана, зарлахгүй гээд ярьж л байна. 76 гишүүний нэр байгаа ч надтай огт ирж уулзаагүй. Засаг огцруулахдаа ч, ээлжит бус зарлахдаа ч тэр уулздаггүй. Харин 32, 33-ын бүлгийн аль нэг нь ялагдахаараа буруугаа надад өгдөг. Муу муудаа дээрэлхүү гэдэг шиг ханддаг хүмүүс.