Л.Болд 2018.09.06 | NTV

Л.Болд: УИХ ээлжит бусаар хуралдаж, нөхөн сонгуулийн гацааг гаргах ёстой

Хэнтий аймгийн 42-р тойргийн сонгогчид УИХ-д төлөөлөлгүй болоод 3 сарын нүүр үзэж байна. Гэтэл ҮХЦ-ийн дүгнэлтийн дагуу УИХ-аас товлогдсон нөхөн сонгууль явагдах боломжгүй болсон. Одоо УИХ-ын ээлжит бус чуулган яаралтай хуралдаж, иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрхийг биелүүлэх ёстой гэж сөрөг хүчний гишүүн ярьж байна. 

УИХ-ын гишүүн Л.Болд: Эргэлзээг гаргахгүй бол Үндсэн хууль зөрчигдөж байна. 76 гишүүнтэй байх ёстой. Өөрийн төлөөлөлтэй байх ёстой ард түмний эрх ашиг зөрчигдөж байна. Мөн Монголын төр хэвийн үйл ажиллагаа явуулах бололцоо зөрчигдөж байна. Яаралтай арга хэмжээ авах шаардлагатай.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn