Х.Амгаланбаатар 2018.09.10 | МН25 ТВ

Ажил хаясан багш нарын тавьсан шаардлагыг судлах ажлын хэсэг байгуулагджээ

Багш нар цалингаа нэмүүлэх шаардлага тавьж ажил хаясны улмаас Нийслэлийн 90 гаруй мянган хичээлдээ сууж чадахгүйд хүрж байна. Хамгийн сүүлийн мэдээллээр 62 сургууль, 14 цэцэрлэг ажил хаялтад нэгдсэн байна. Тэгвэл Засгийн газар МҮЭХ-ны төлөөлөл уулзаж, багш нарын тавьсан шаардлагыг судлах, өртгөтгөсөн ажлын хэсэг байгуулж ажиллахаар тохиролцжээ. 

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: Боловсролын салбарт ажил хаялт зохион байгуулагдлаа гэхэд тухайн сургууль, цэцэрлэгийн хамт олон дийлэнхи олонхиороо шийдвэр гаргах ёстой. Нийгэмд МҮЭХ, боловсролын шинжлэх ухааны ажилтын үйлдвэрчний эвлэлийн холбоо нар дээрээс удирдан зохион байгуулж байгаа мэтээр ойлгуулж байна. Өнөөдрийн байдлаар ажил хаялтын арга хэмжээнд оролцох сургууль, цэцэрлэгийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Хамгийн гол нь энэ асуудлыг хуулийн хүрээнд зохион байгуулах үүрэгтэй байдаг учраас 1 дэх өдрөөс эхлэн ажил хаялтанд оролцох сургууль, цэцэрлэгийн тоо нэмэгдэх мэдээлэлтэй байна.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn