Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа
2018.09.11

Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа

Хууль сахиулахын  Удирдлагын академийн  суралцагчид өнөөдөр Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралтай уулзалт хийлээ.

Мөн Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Шуурхай удирдлага зарлан мэдээлэх төвийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт болон албаны түүхэн музейтэй танилцсан юм.

Хууль сахиулахын Удирдлагын академид Онцгой байдал, Хил хамгаалах, Шүүхийн шийдвэр, Шүүхийн шинжилгээ, Цагдаагийн байгууллагын  27 алба хаагч суралцаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.