2018.09.12

Архангай аймаг мал угаах зөөврийн төхөөрөмжтэй боллоо

Өнгөрсөн өвөл, хавар Архангай аймгийн хувьд хэд хэдэн суманд халдварт шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоосон. Харин энэ удаад тэд урьдчилан сэргийлэх ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлж эхэлжээ. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Сумын мал эмнэлгийн тасагууд малчдынхаа хүсэлт, оролцоотойгоор малыг угаалгах, ариутгах ажлыг зохион байгуулна. Өнөөдөр Эрдэнэбулган суманд мал угаалгын төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Малын эмч нар, мал эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа хүмүүсийн хөдөлмөрийг хөнгөвчилсөн, хямд төсөг өртгөтэй тоног төхөөрөмж байна.