Л.Элдэв-Очир 2018.09.12 | UBS ТВ

Бэлчээр ашиглалтын тухай хууль энэ жил батлагдах уу?

1994 оноос яригдаж эхэлсэн Бэлчээр ашиглалтлын тухай хууль сүүлийн үед эрчимтэй яригдах болсон. Хуулийн төслийн боловсруулалт дуусч, намрын чуулганаар өргөн барина. Үүнээс өмнө төслийн талаарх хэлэлцүүлгийг салбарын эрдэмтэд болон малчдаас авч байна. Малчдын хувьд бэлчээр ашигласны хураамж төлнө гэдэг байгалийн хүчин зүйлээсээ шалтгаалах ган зудтай үед хэцүү гэдгийг хэлж байгаа ч ирээдүйгээ бодвол төлбөр авах нь зөв гэж үзэж байна. 

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: Өнөөдөр яах аргагүй бол тулгамдсан асуудал учраас баталж, хэрэгжүүлж, бэлчээрээ ашиглахгүй бол монгол орны бэлчээрийн мал аж ахуйн ирээдүй бүрхэг болох аюул тулгараад байна. Тиймээс намрын чуулганд Засгийн газраас өргөн барина гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ өргөн барьсан тохиолдолд намрын чуулганаар амжиж хэлэлцээд, батлах боломж бий. Хэрвээ Засгийн газраас тодорхой шалтгааны улмаас өргөн барьж, хэлэлцүүлэхгүй бол гишүүд ч мөн энэ хуулийг УИХ-д өргөн барих бодолтой байна. Тиймээс энэ намрын чуулганаар хэлэлцүүлэгдэж таарах болов уу гэсэн хүлээлттэй байна. 

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn