2018.09.13

С.Амарсайхан: Хот төлөвлөлтийг шинэ тенологи дээр үндэслэсэн ухаалаг шийдлээр зохицуулах ёстой

НИТХ-ын дарга С.Амарсайхан Монголын мэдээ сувгийн Зочны ярилцлага нэвтрүүлэгт оролцож, "Ухаалаг хот" төлөвлөлтийн талаар ярилцжээ. 

-Хот төлөвлөлт өмнөх жилүүдэд маш эмх замбараагүй явж ирсэн. Энэ тал дээр НИТХ-аас цаашид ямар бодлого барьж байна вэ? 

-Хот төлөвлөлт гэдэг асуудлыг цоо шинээр харж, өнгөрсөн хугацаанд явж ирсэн сэтгэлгээ, арга барилуудыг халах ажлыг яаралтай эхлүүлэхгүй бол хот төлөвлөлт ямар хэмжээнд байна гэдгийг замын түгжрэл харуулж байна.