Амгаланбаатар.Х 2018.09.13 | NTV

Өнөөдрийн байдлаар 154 орчим сургууль, цэцэрлэгийн багш нар ажил хаялтад нэгдээд байна

Багш нарын ажил хаялт 9 дэх хоногтоо үргэлжилж байна. Өнгөрсөн Даваа  гарагт 5 мянга гаруй багш нар Сүхбаатарын талбайд суулт хийж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Гэвч Засгийн газраас дорвитой арга хэмжээ авахгүй байгаа учир дахин Сүхбаатарын талбайд цуглаж, жагсаал зохион байгууллаа.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: Олон мянган хүүхдүүд сурч, боловсрох эрхээ эдэлж чадахгүй байна. Түүний нөгөө тал багш нар хөдөлмөрлөх эрхээ эдэлж чадахгүй байна. Сурагч болон багш нарын сурч, хөдөлмөрлөх эрхийг нь Засгийн газар бүрдүүлэх ёстой.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn