2018.09.13

Ардчилсан нам багш нарын ажил хаялтыг дэмжиж байна

Сөрөг хүчний гишүүд хэмнэлт явуулж, цалин нэмэх боломжтой гэж үзсэн бол эрх баригчид ирэх оны төсвийн хэлэлцүүлгийн үеэр цалингийн асуудлыг ярих ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна. 

Арлчилсан намын дарга С.Эрдэний хувьд Засгийн газар хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлж цалин нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна. Үүнээс гадна цалингийн нэмэгдэл багш нарыг хуурах гэсэн оролдлого байсан гэж дүгнэж байна. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: 50 хувиа больё гэхэд ядаж 30 хувиар нэмэх хэрэгтэй. 8 хувь бол нэмсэн, нэмээгүй ялгаагүй. Ядаж үе шаттайгаар нэмэх ёстой. Зохицуулалтаа хийх эрмэлзэл огт харагдахгүй байна.