Ц.Байгалмаа 2018.09.13 | Gogo.mn

ФОТО: Миний анхны робот 3 сургалтаар хүүхдүүд ширээ цэвэрлэгч робот угсарлаа

ФОТО: Миний анхны робот 3 сургалтаар хүүхдүүд ширээ цэвэрлэгч робот угсарлаа

“Монголын бүтээлч ирээдүй-Технологид суралцъя” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Миний анхны робот” сургалт өнөөдөр боллоо.

Гурав дахь удаагаа үнэ төлбөргүй болж буй уг сургалтад оролцсон хүүхдүүд ширээ цэвэрлэгч робот угсарч сурлаа.

Японы Мияконожо-Коосэн технологийн сургуулийн багш Цүүра хүрэлцэн ирж, сурагчдад автомат мэдрэгчтэй өөрөө явдаг цэвэрлэгээний роботыг угсрах аргыг заасан байна.

Тэрбээр “Энэ хүүхдүүд Монголын ирээдүйг бүтээгчид учраас багаасаа технологийн мэдлэгт дурлаасай, мөн ирээдүйд инженерийн мэргэжил сонгоход нь сэдэл өгөх үүднээс энэ хичээлийг заахаар Монголд гурав дахь удаагаа ирээд байна” гэлээ.

Гурван удаагийн сургалтад нийт 150 гаруй хүүхэд хамрагдсан бөгөөд өөрсдийн бүтээлийг талархлын бичгийн хамт гарджээ.

Цаашид ч үргэлжлүүлэн зохион байгуулах уг арга хэмжээ үнэ төлбөргүй болдгоороо онцлог.

“Монголын бүтээлч ирээдүй-Технологид суралцъя” хөтөлбөр нь хүүхэд багачуудыг инженерийн боловсрол, практик мэдлэгт багаас нь суралцуулан, ирээдүйд шинийг санаачлан улс орны хөгжлийг тодорхойлох, бүтээлч иргэн болж төлөвшихөд урам өгч, дэмжих зорилготой гэдгийг хөтөлбөрийг санаачлагч “Монголын бүтээлч ирээдүй” ТББ-ын тэргүүн, НИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаа онцолж байв.

Гэрэл зургийг Д.Жавхлантөгс

Сэтгүүлч Р.Адъяасүрэн

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn