Болд.Л 2018.09.14

УИХ-ын гишүүн Л.Болд гадаадын зочид, төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.

УИХ-ын гишүүн Л.Болд гадаадын зочид, төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.

УИХ-ын гишүүн Л.Болд өчигдөр Улаанбаатар дахь хуванцар хог хаягдлыг дахин боловсруулж, эрчим хүч гаргаж авах төслийн хүрээнд Их Британийн Нааново Энержи /Naanovo Energy UK/ компанийн Ерөнхийлөгч, ноён Энтони Фидди, ногоон байгалийн төлөө олон улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Silverbirch KK-ийн Ерөнхийлөгч Патришиа Байдер, менежер Тайлор Байдер Жонстон нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр төслийн санхүүжилт, Улаанбаатарт хэрхэн хэрэгжүүлэх арга зам, шийдлийн талаар ярилцаж санал солилцсон байна.

Түүнчлэн ФЭС-гийн хөндлөнгийн шинжээч, доктор Жастине Хантертай уулзаж ярилцлаа. Хатагтай Хантертай Монголын улс төрийн намууд болон ФЭС-гийн Монгол Улсын гадаад харилцааны салбарт оруулж буй хувь нэмрийн талаар голлон санал солилцож, үзэл бодлоо илэрхийлсэн байна.

ФЭС нь 1993 оноос Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд бие даасан, хараат бус үйл ажиллагаа явуулдаг. Парламентын ардчилал болон шударга, тогтвортой эдийн засгийг бэхжүүлэхийн төлөө нийгмийн чухал бүтцүүдэд шинэчлэл хийж, ардчилсан төрийн тогтолцоонд итгэх итгэлийг бий болгох ёстойг чухалчилж, ажилладаг аж.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn