Сумъяабазар.Д 2018.09.17 | Bloomberg TV Mongolia

Д.Сумъяабазар: Дорнын эдийн засгийн чуулган нь байр сууриа илэрхийлэх чухал үйл явдал болсон

Мягмар гариг (2018.09.11)-т Владивостокт олон улсын удирдагчдын уулзалтын хүрээнд Ази, Номхон далайн бүс нутагт шинэ геополитик, эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн тухай хэлэлцүүлэг эхэлсэн билээ. 

Энэ үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар BloombergTV Mongolia телевизэд тодруулга өгсөн байна. 

Д.Сумъяабазар: Энэ удаагийн Дорнын бүсийн эдийн засгийн чуулган өндөр ач холбогдолтой боллоо. Ялангуяа 3 улсын эдийн засгийн коридорыг Ерөнхийлөгч хүчтэй илэрхийлж ярилаа. ОХУ ч мөн дэмжихээ илэрхийллээ. Эдийн засгийн коридор дотроо байгалийн хийн хоолой болон төмөр замын шинэчлэлтэй холбоотой асуудлуудыг үе шаттай хэрэгжүүлэх ажлыг ярилаа. 

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn