Багийн Засаг дарга нарын сургалт зохион байгууллаа
2018.09.18

Багийн Засаг дарга нарын сургалт зохион байгууллаа

Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газраас багийн Засаг дарга нарыг чадавхижуулах,  зорилгоор багийн Засаг дарга нарт 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр сургалт зохион байгуулж, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин болон нийт 60 багийн Засаг дарга нар оролцлоо.

Сургалтаар малчдын хөдөлмөр эрхлэлтийн талаар төрөөс баримталж буй бодлого, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Малчин даатгуулагчийн тэтгэвэр тогтоолтын тухай, Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, Үер усны аюул, гоц халдварт өвчний голомтод ажиллах болон холбогдох мэдээлэл хийлээ.

Мөн үеэр багийн Засаг дарга нарын үйл ажиллагааг дэмжих зорилгоор бүх багийн Засаг дарга нарт нөэтбүүк гардуулан өглөө.

Эх сурвалж: http://dornogovi.gov.mn