Л.Оюун-Эрдэнэ 2018.09.18 | УИХ-ын гишүүний Ажлын алба

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн нэрэмжит ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 3 дахь жилдээ зарлагдлаа

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн нэрэмжит ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 3 дахь жилдээ зарлагдлаа

2018-2019 оны хичээлийн жилийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар “Эргэх Холбоо” ТББ, “Азийн Хүлэг Улс” бодлогын судалгааны хүрээлэнтэй хамтран тойргийнхоо оюутан залуучуудын дунд 3 дахь жилдээ тэтгэлэгт хөтөлбөрөө зарлаж байна.

Тус тэтгэлэгт хөтөлбөр нь сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлж буй боловч санхүүгийн бэрхшээлийн улмаас суралцахад хүндрэлтэй байгаа орон нутгийн оюутнуудыг урамшуулах, тэдний сурах хүсэл тэмүүллийг дэмжих зорилготой юм.

Энэ хичээлийн жилийн нээлтийг тохиолдуулан “Оюунлаг Хэнтий-2018” оюутны өдөрлөгийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ санаачлан зохион байгуулж, тойргийн 500 гаруй оюутан залуучуудтай уулзлаа. Тус өдөрлөгөөр тэтгэлэгт хөтөлбөрийн журмыг танилцуулсан бөгөөд энэ жилийн хувьд 41 дүгээр тойргийн нийт оюутан залуусаас 2 үе шаттай шалгаруулалтад тэнцсэн шилдэг 27 оюутанд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэхээр болсоноо танилуулжээ.

Өнгөрсөн 2 жилийн хугацаанд тус тэтгэлэгт хөтөлбөрийг нийт 27 оюутанд олгоод байгаа юм.

2018 - 2019 оны хичээлийн жилийн ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЖУРАМ:

Өргөдлийн маягт бөглөх: https://goo.gl/kWu1rT

Та дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 7014-72229956-0000 (Эргэх холбоо ТББ) утсаар холбогдоно уу!!!

Танд амжилт хүсье ээ...

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn