Н.Учрал 2018.09.19 | TV5

Цахим гэмт хэргийн эсрэг хуультай болно

Сошиал орчин хүн төрөлхтний амьдралын нэгээхэн хэсэг болон хувирчээ. Манай улсын хувьд гэхэд л нийт хүн амын гуравны хоёр нь фэйсбүүк хэрэглэгчид гэсэн судалгаа гарсан.

Гэвч цахим орчныг зохицуулах нарийн дүрэм журам, хууль байдаггүй учраас хараа, хяналтгүй байгааг хүн бүр мэднэ. Үүнийг дагаад онлайн сүлжээг гэмт хэргийн үүр болгосон тохиолдол жилээс жилд нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Ялангуяа садар самуунд уруу татах, бага насны хүүхдүүдийн бэлгийн мөлжлөг эндээс эхэлдэг гээд олон саар мэдээг сошиал орчин дагуулж байна. 

УИХ-ын гишүүн Н.Учрал: Зөрчлийн хуульд энэ талаар тодорхой заалт оруулсан. Технологийн хувьд шийдье гэхээр ЦЕГ-аас илрүүлэхэд маш хэцүү. Энэ бол цагдаагийн ажил, энэ бол УИХ-ын ажил гэдэг байдлаар хаясаар өнөөдрийг хүрсэн. Харин холбогдох байгууллагуудаас саналыг аваад, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэл рүү хандсан эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлж ажиллаж байна.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn