2018.09.19

Ардчилсан намын бүсийн чуулган гурван өдрийн турш үргэлжиллээ

Ардчилсан намынхан Төв аймгийн Баянчандмань суманд энэ сарын 14-16-ны өдрүүдэд чуулсан. Энэ удаагийн чуулганд Нийслэлийн 9 дүүргээс гадна Хэнтий, Өмнөговь, Сэлэнгэ, Баян-Өлгий, Архангай аймгийн Ардчилсан намын гишүүд болон дэмжигчдийн төлөөлөл бүхий 1000 гаруй хүн оролцжээ. 

АН-ын дарга С.Эрдэнэ: Гишүүдийн оролцоотой бодлогын нам байх зорилтыг Ардчилсан намын шинэчлэлийн бодлогын хүрээнд тавьж байна. Энэ хүрээнд Ардчилсан намын анхан, дунд шатын байгууллагуудаа бэхжүүлэх, гишүүдийн оролцоо, чадавхи, мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх чиглэлд гол анхаарлаа тавьж байна.