Эрдэнэ.С 2018.09.20 | МН25 ТВ

"ТЭЦ-4" ТӨХК-д гарсан осолд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хариуцлага хүлээх үү?

Өнгөрсөн амралтын өдрүүдэд 10 гаруй цагийн хугацаанд тог, цахилгаангүй болгосон албан тушаалтнууд, сайдаасаа эхлэн ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэдгийг олон нийт сануулж эхлээд байна. 

Улс төрийн соёл, ёс зүйн жишиг тогтоох чухал алхам гэдгийг улс төрийн намуудын удирдлага хэлж байна. Дулааны 4-р цахилгаан станцад болсон 0 зогсолтоос үүдэн улс оронд учирсан хохирлыг урьдчилан тооцож гаргаагүй ч ажлаа мэдэхгүй боловсон хүчнийг ажлаас нь халаад өнгөрөөх асуудал биш гэдгийг онцолж байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Өвлийн улирал байсан бол яах вэ? Хөлдөх аюулд шууд очно. Азаар намрын улирал байсан тулдаа хохирол багатай өнгөрсөн. Энэ бол маш том дохио. Эрчим хүчний яам, удирдлагууд, мэргэжилтнүүд хариуцлага хүлээх ёстой. Гэтэл хэн ч хариуцлага хүлээхгүй байна.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn