Я.Содбаатар 2018.09.21 | Montsame.mn

Сумын төвд нэг тэрбумаар Соёлын төв байгуулав

Сумын төвд нэг тэрбумаар Соёлын төв байгуулав

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Бат-Өлзий суманд шинэ Соёлын төв ашиглалтад орж, нээлтийн арга хэмжээг энэ сарын 19-нд зохион байгууллаа.

Улсын болон орон нутгийн төсвөөс нэг тэрбум төгрөгийн өртөгөөр байгуулсан  Соёлын төв нь хоёр давхар, 32 өрөө, 400 хүний суудалтай бөгөөд аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, аймгийн Засаг дарга Г.Ганболд нар 20 сая төгрөгийн үнэ бүхий орчин үеийн техник хэрэгслээр хангаж, УИХ-ын гишүүн Я.Содбаатар 200 сандлыг хандивласан юм. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Я.Содбаатар болон аймаг, сумын удирдлагууд оролцлоо. Бат-Өлзий сумын Соёлын төвийн хамт олон  үйл ажиллагаагаараа аймагтаа хоёр, улсад нэг удаа тэргүүлж байжээ.