Х.Амгаланбаатар 2018.09.24 | МҮЭХ

Беларусийн ҮЭ-ийн холбооноос Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны тухай баримтат кино хийнэ

Беларусийн ҮЭ-ийн холбооноос Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны тухай баримтат кино хийнэ

МҮЭ-ийн холбооны тухай баримтат кино хийхээр Беларусийн ҮЭ-ийн холбооны хэвлэл мэдээллийн албаны ажилтнууд энэ сарын 19-нд манай улсад ирсэн юм. Энэ хүрээнд өнөөдөр МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар Беларусь улсын Үйлдвэрчний эвлэлийн холбооны хэвлэл мэдээллийн албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Беларусь улсын ҮЭ-ийн холбооноос олон жилийн түүхтэй, тэргүүлэх зэргийн хамтын ажиллагаатай улс орнуудын ҮЭ-ийн байгууллагыг сонгон авч баримтат кино хийж байгаа бөгөөд энэ удаа МҮЭ-ийн холбоог сонгон баримтат кино хийж эхлээд байна. Тус холбооноос олон жилийн түүхтэй, тэргүүлэх зэргийн хамтын ажиллагаатай улс орнуудын ҮЭ-ийн тухай дөрөв дахь баримтат киноны эзнээр МҮЭ-ийн холбоо ийнхүү сонгогджээ.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn