2018.09.24

УИХ ээлжит бус чуулган зарлаагүйгээс болж Үндсэн хууль зөрчих нөхцөл бүрджээ

УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж, 60 тэрбумын хэргээр нээлттэй сонсгол зохион байгуулах шаардлагатай хэмээн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ асуудал гаргасан. Гэвч ээлжит бус чуулган зарлах эрх зүйн бүрдсэн байхад хууль зөрчих ээлжит бус чуулганыг зарлаагүй. Харин хэдхэн хоногийн дараа УИХ-ын намрын чуулган эхлэх гэж байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: УИХ-ын дэгийн тухай хууль болон холбогдох бусад хуулиуд дээр ээлжит бус чуулган хуралдуулах боломж байсан. Гэхдээ УИХ-ын дарга ямар нөхцөл шалтгаанаар, яагаад чуулган зарлаагүйг нарийн хэлж мэдэхгүй. 60 тэрбумын асуудлыг босгож тавьж байгаа хүмүүс өөрсдөө 60 тэрбумын үр дүнд гарч ирсэн хүмүүс. Энэ схемийн үр дүнд гарч ирсэн МАН-ын бүлэг хариуцлагаа бүхэлдээ хүлээх ёстой. Нэг хэсэг нь баатар болж, нэг хэсэг нь хариуцлага хүлээдэг зүйл байх ёсгүй.