"1,001 ДАВАА, 41 ДЭХ ТҮРҮҮ. Тууштай хичээнгүй чанар хүнийг том амжилтад хөтөлдөг"
2018.09.25

"1,001 ДАВАА, 41 ДЭХ ТҮРҮҮ. Тууштай хичээнгүй чанар хүнийг том амжилтад хөтөлдөг"

Японы сүмо бөхийн есдүгээр сарын барилдаанд түрүүлсэн Хакухо М.Даваажаргалыг УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авч уулзаж, баяр хүргэсэн байна. 

Энэ талаар УИХ-ын дарга М.Энхболд "Монгол хүний бахархлыг төрүүлж, ид хавыг гайхуулан амжилт дүүрэн барилдаж байгаа сумогийн агуу их аварга, Хакухо М.Даваажаргал дүүгээ хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ. Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомын эх загварыг гарган хийлгэж байлаа. 1,001 даваа, 41 дэх түрүү 

Хойшид даваа бүр нь рекорд болох нь. Тууштай хичээнгүй чанар хүнийг том амжилтад хөтөлдөг" хэмээн фэйсбүүк хуудастаа бичжээ.