О.Баасанхүү 2018.09.26 | ЕTV

О.Баасанхүү: 12 сард МАХН-ын шинэ даргыг сонгоно

УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-ын даргыг сонгох Их чуулганыг ирэх 12 сард хуралдуулахаар болсон тухайгаа өнөөдөр мэдээллээ. Түүний хэлснээр намын шинэ дүрмийг дээд шүүх бүртгэснээр Н.Энхбаяр МАХН-ын даргаар ажиллах боломжгүй гэж үзэж байна. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Намын даргыг шалгаруулсан тогтоолыг хүчин төгөлдөр гэж үзээгүй. Гэтэл 6 сарын 29-нд Н.Энхбаярыг намын дарга болгож өгнө үү гээд 7 хавтас бичиг баримт өгсөн байна. Тэгээд 7 сарын 7-нд 99.99 хувиар намын дарга боллоо гээд "жүжиг" тоглосон. Сонгууль гэдэг бол урьдчилсан томилолтоор явагдах учиргүй. Тиймээс шинээр намын даргын асуудлаа намын их хурлаараа шийд гэж хэлсэн. Тиймээс бид энэ асуудлаар иргэдтэй уулзалт хийж, 21 аймгаар явна. Харин түүнээс өмнө авилга, албан тушаалын хэрэгтэй байгаа хүмүүсийг шинэ дүрмийн дагуу намаасаа хөөхөөр шүүх, хуулийн байгууллагаас лавлагаа авна.