Оюунхорол.Д 2018.10.01 | News.mn

МАН-ын бүлэг цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй

МАН-ын бүлэг цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй

УИХ-ын намрын чуулган эхэлж, намын бүлгүүд анхны хуралдаанаа хийлээ.

МАН-ын бүлэг өнөөдөр /2018.10.01/ хуралдаж, 2019 оны төсвийн төслийг хэлэлцэж, 11 гишүүний бүрэлдэхүүнтэй, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоор ахлуулсан ажлын хэсэг байгуулахаар болжээ. Мөн тус намын бүлгийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж, УИХ хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа учраас Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй гэж байр сууриа нэгтгэжээ.

Тус намын бүлгийн хуралдаанаар гишүүдийн хаврын чуулганы завсарлагаанаар тойрогтоо ажилласан асуудлуудыг авч хэлэлцсэн байна.

Ш.ЧИМЭГ