Бат-Эрдэнэ.Ж 2018.10.01 | Zaluu.com

Ж.Бат-Эрдэнэ: Төрийн ажил явдагаараа явж байсан

Ж.Бат-Эрдэнэ: Төрийн ажил явдагаараа явж байсан

ЗТХ-ийн сайдын томилгоог энэ долоо хоногт хэлэлцэхээр болсон тухай МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээллээ. Тодруулбал, "Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЗТХ-ийн сайдыг энэ долоо хоногтоо багтааж чөлөөлж, орны хүнийг нь томилох асуудлыг хэлэлцэнэ гэдгээ танилцуулсан" гэсэн юм. 

Энэ асуудлаар ЗТХ-ийн сайд асан Ж.Бат-Эрдэнээс тайлбар авлаа. 

-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар таныг чөлөөлөхгүй гэвэл яах вэ?

-Мэдэхгүй байна. Маш их ажил эхлүүлсэн. Түүнийгээ л үргэлжлүүлэх хэрэгтэй байна.

-Талийгаач Т.Гомбосүрэнг хөдөө явсан хойгуур ажлаас нь чөлөөлж, орны хүнийг нь томилох бичгийг та АТГ руу явуулсан юм уу?

-Үгүй.  Би явуулаагүй.  Бичгийг харсан бол ТБНД Ж.Бат-Эрдэнэ явуулсан байна лээ. 

-Тэр томилгоог албан тушаалын маргаантай гэж яриад байгаа. Үүнтэй санал нийлэх үү?

-Үгүй үгүй. Төрийн ажил явдагаараа явж байсан. 

Х.Соёл