Сумъяабазар.Д 2018.10.01 | Eagle ТВ

Д.Сумъяабазар: Нам анхан шатандаа бэхжих хэрэгтэй

УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар Eagle телевизийн "Бадарчийн Жаргалмаа" нэвтрүүлэгт оролцжээ. 

-Нийслэлийн МАН-ын хурал дээр ялалт дагуулж, намын дарга болсонд баяр хүргэе. Эрс өөрчилнө гэсэн үг олны анхаарлыг татсан. Яг юуг нь өөрчлөх гэж байна?

-Бид олон жил шинэчлэлийн асуудлыг ярьж байгаа боловч хийж чаддаггүй. 2012-2017 онд Нийслэлийн МАН-ын Нийслэл хариуцсан нарийн бичгийн даргаар ажилласан. Энэ хугацаанд анхан шатны намын байгууллагыг бэхжүүлэх, анхан шатны боловсон хүчнийг чадавхжуулах асуудлууд дээр анхаарах ёстойг анзаарсан.