С.Мөнхчулуун 2018.10.01 | NTV

С.Мөнхчулуун: Нийслэлийн Засаг дарга солигдохгүй

МАН-д тус намын дарга нь Засаг захиргааны нэгжийг удирддаг уламжлал бий. Тэгвэл Нийслэлийн МАН шинэ даргатай болсноор одоогийн Засаг даргыг өөрчлөх үү, үгүй юу гэдэг асуулт гарч байна. 

НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун: Намын дүрмэнд нам ялалт байгуулсан тохиолдолд намын дарга нь Ерөнхий сайд болно гэсэн заалт бий. Харин орон нутгийн хэмжээнд намын дарга нь Засаг дарга болно гэсэн заалт байдаггүй. Өмнө нь жишиг, зарчмыг мөрдөж явдаг байсан. Харин энэ удаад намын дарга өөрөө УИХ-ын гишүүн учир Засаг даргын албан тушаалыг давхар хаших боломжгүй.