Ж.Энхбаяр Д.Тэрбишдагва 2018.10.02 | МН25 ТВ

Ээлжит бус чуулганыг зарлаагүй нь хууль зөрчсөн үү?

УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ. Намрын чуулганаас өмнө ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлагыг УИХ-ын нэр бүхий 26 гишүүний зүгээс тавьсан боловч зарлаагүй өнгөрсөн. Энэ талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг авлаа. 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Нэг талдаа ээлжит бус чуулганыг зарлах ёстой гэх байр суурьтай гишүүд, Ерөнхийлөгч байна. Нөгөө талд зарлах ёсгүй гэх байр суурь ч байна. Энэ бол Үндсэн хуулийн цэц дээр очиж шийдэгдэх ёстой. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Ээлжит бус чуулган зарлаагүйг УИХ-ын дарга тайлбарлахдаа АТГ-ын даргын асуудалтай холбоотой гэж байсан учраас чуулган зарлаагүй нь хууль зөрчсөн үйлдэл биш гэж хэллээ.