2018.10.02

УИХ-ын гишүүн Б.Батзориг дүүргийнхээ ахмадуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

Яамд, тамгын газрууд ахмад буурлуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Баянзүрх дүүргийн ахмадуудаа Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан хүлээн авч, хүндэтгэл үзүүлжээ.

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг: Олон улсын ахмадын баяр болж байна. 10 дахь жилдээ дүүргийнхээ ахмадуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлж, баярлуулж байна. Уламжлалынхаа дагуу өнөөдөр ахмадуудаа баярлууллаа.