2018.10.02

75 гишүүнтэй УИХ-ын ээлжит чуулган эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ. 75 гишүүнтэй эхэлж буй энэ удаагийн чуулганыг улс төр, нийгмийн хувьд эрс шинэчлэл хийх олон хуулийн төслүүд хүлээж байна. Мөн дэгийн тухай хуультайгаар ээлжит чуулган эхэлж байна. Ерөнхийлөгч ч хэлсэн үгэндээ засаглалын тогтолцоог өөрчлөх хэрэгтэй санууллаа. 

УИХ-ын гишүүн А.Сүхбат: Бидний гол барьдаг хууль болох Үндсэн хууль тодорхой байж байж бид хөгжиж дэвшинэ. Энэ асуудалд ард нийтээрээ хүчээ нэгтгэж ажиллах хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн Г.Занданшатар: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар 67 гишүүн гарын үсэг зурсан. Энэ тоо дахиад нэмэгдэж, Ерөнхийлөгч ч мөн энэ асуудал дээр санал нэгтэй байгаагаа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Би бол парламентын засаглалыг зөв засаглал гэж үздэг. Монголын хувьд парламентын засаглал хэрэгтэй. Гэхдээ Засгийн газрын эрх, үүрэг тодорхой байхгүй бол 76 гишүүн Засгийн газрын тэргүүн шиг байхыг зөв гэж үздэггүй.