2018.10.03

Олон улсын нягтлан бодогчдын холбооны чуулганд Монгол Улсаас 60 гаруй төлөөлөгч оролцоно

Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн байгууллагын 600 гаруй төлөөлөгч чуулж, энэхүү мэргэжлийн үйл явцад тулгарч байгаа сорилт, шийдлийн талаар хэлэлцэнэ. 

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын гүйцэтгэх захирал Л.Энх-Амгалан: Дэлхийн нягтлан бодогчдын их хурал дээр тэргүүлэх мэргэжилтнүүд, олон улсын байгууллагын удирдагчид, их дээд сургуулийн профессор, эрдэмтэд болон практикт ажиллаж байгаа бизнесийн хүрээний мэргэжилтнүүд бүгд оролцоно. Манай төлөөлөгчид энэ хуралд оролцсоноор дэлхийн түвшний мэдлэг, мэдээлэлтэй болж, Монгол мэргэжилтнүүдтэйгээ хуваалцан, улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэх бүх ажилд хамтран ажиллана.