Энхболд.М 2018.10.04 | Vip76.mn

Үндсэн хуулийн цэцийн 10-р дүгнэлтийг хэлэлцлээ

Үндсэн хуулийн цэцийн 10-р дүгнэлтийг хэлэлцлээ

Өнөөдөр УИХ-ын намрын чуулганы эхний хуралдаан болж байна.

Хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн 11-р дүгнэлтийг хэлэлцэв. Дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоо уншиж танилцууллаа. ҮХЦ-ийн хуралдаанаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн эсэх маргааныг шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Тавьдугаар зүйлийн 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн зарим заалтыг тус тус зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцжээ.

Үндсэн хуулийн цэцээс дээрх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дээрх заалтууд Үндсэн хуулийг зөрчөөгүй гэж үзсэн байна. Дэлгэрэнгүй дүгнэлтийг эндээс харна уу.